Sunday, April 7, 2013

Гашил амт орсон сүүгээр бин хийцгээе


Өчигдөр авсан сvv тань харахад ээдээгvй ч гашил амт орж цай сvлж болохгvй болчихсон байна уу? Тэгвэл яаран бvv асгаарай.

Харин амтлаг зөөлөн бин хийж идье л дээ. Үvний тулд танд гурил, 2 өндөг, цайны халбаганы
дундуур давс, 2 шилэн аяга сvv хэрэгтэй. Өндөг, сvv, давс зэргээ хольж сайтар хутгангаа гурилаа бага багаар хийсээр шингэртэр цөцгий шиг болгоно. Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийгээд халаана. Харин хэт халуун байж болохгvй. Зуурмагаасаа хоолны халбагаар багаар /дvvрэн биш/ хутган авч хайруулын тавган дээрээ жигд асган тараана. Ингээд нимгэн, амтлаг бин бэлэн. Хэрвээ хvсвэл та бингээ зөгийн бал, жимсний чанамал, нухаш гээд янз бvрийн хачиртай идэж болно. Тэр ч байтугай хатаж арзайсан аарцыг ч сvv, элсэн чихэртэй зуураад биндээ хачир болгон хэрэглэж болно шvv дээ.

No comments:

Post a Comment