Sunday, April 7, 2013

Эрүүл, гялалзсан үстэй болохын тулд та дараах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээрэй




1. Мах, өндөг, бяслаг, шош, буурцаг, элэг. Үсийг бүрдүүлдэг гол бүтэц нь уураг учраас таны үсийг эрүүл, өнгөлөг болгоход



уураглаг хүнс зайлшгүй хэрэгтэй. Элэг, өндгөнд үсний ургалтыг дэмждэг В7 аминдэм буюу биотин агуулагддаг.



2. Хушга, бүйлс самар. Самар нь омега-3 болон цайрын эх үүсвэр бөгөөд үс унахаас сэргийлж, үсийг төлжүүлнэ.

3. Бараан ногоон өнгийн навчит ногоонууд, лууван. Эдгээр нь А, С аминдэмээс байлаг бөгөөд хуйхны эрүүл байдлыг хангаж, үсний ургалтыг сайжруулна. Хуйхны тослог байдлыг сайжруулдаг учраас үсийг байгалийн чийгшилтэй байлгадаг ба энэ нь байгалийн кондишионерийн үүрэг гүйцэтгэдэг.

4. Халгай нь үсний уналтыг зогсоож, өнгийг засаж, гялалзсан, зөөлөн болгоно.

5. Ус сайн уух нь үсний чийгшилийг хадгалж, хуурайшиж, салаалж, унахаас сэргийлнэ.

Ер нь таны идэж уусан бүх зүйлс таны биеийн бүх эд эсийг бүрэлдүүлэхэд оролцох учраас идэж ууж буй зүйлсээ зөв сонгож, тохируулан хэрэглээрэй.

No comments:

Post a Comment